Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Еховаг санахад нь гэрийнхэндээ тусалъя

Еховаг санахад нь гэрийнхэндээ тусалъя

Өөрийг нь мартсан учраас Ехова иудейчүүдийг устгах гэж байв. Үүнээс сэрэмжлүүлэх даалгаврыг Иеремиа авчээ (Ие 13:25). Яагаад бүхэл үндэстнээрээ Бурхнаа мартсан бэ? Гэр бүлүүд Бурхнаас холдож хөндийрсөн учраас тэр юм. Өрхийн тэргүүнүүд Дэд хууль 6:5–7-д байдаг Еховагийн зааврыг дагадаггүй байсан нь тодорхой.

Еховатай дотно гэр бүлүүд хуралдаа түшиг тулгуур болдог. Өрхийн тэргүүнүүд Гэр бүлийн хичээлийг тогтмол, үр өгөөжтэй хийдэг бол гэрийнхэндээ Еховаг санахад нь тусална (Ду 22:27). «“Энэ үгсийг ... зүрхэндээ байлга” Ярилцлага» видеог үзээд дараах асуултад хариулаарай.

  • Гэр бүлийн хичээл хийхэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг зарим гэр бүл хэрхэн давсан бэ?

  • Гэр бүлийн хичээлийг тогтмол, үр дүнтэй хийх нь ямар ач тустай вэ?

  • Гэр бүлийн хичээл хийх гэхлээр надад ямар бэрхшээл тулгардаг вэ? Яаж давах вэ?