Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Идэвхгүй болсон нэгнийхээ урмыг сэргээгээрэй

Идэвхгүй болсон нэгнийхээ урмыг сэргээгээрэй

Жил жилийн Дурсах цуглаанд идэвхгүй Гэрчүүд их ирдэг. Тэд амийн төлөөх уралдаанд оролцож эхэлсэн ч янз бүрийн шалтгаанаар хурдаа сааруулсан байдаг. «Еховадаа эргээд ир» товхимолд зарим шалтгааныг бичсэн (Ев 12:1). Ехова идэвхгүй болсон үйлчлэгчдээ одоо ч үнэ цэнтэй гэж үздэг. Тэднийг Хүүгийнхээ цусаар худалдаж авсан билээ (1 Пе 1:18, 19). Хуралдаа буцаж ирэхэд нь тэдэндээ хэрхэн туслах вэ?

Ахлагчид идэвхгүй болсон Гэрчүүдийг олж уулзаад туслахыг хичээдэг. Энэ нь хоньчин, сүргээсээ тасарсан хонио шаргуу эрж хайдагтай адил юм (Лу 15:4–7). Ийнхүү хайр халамжтай Еховаг дуурайдаг (Ие 23:3, 4). Зөвхөн ахлагчид биш, бид бүгд тийм хүмүүсийн урмыг сэргээж чадна. Тэдэнд сайхан сэтгэл гаргаж, зовлонг нь ойлгохыг хичээдэг бол Ехова баярлаж, ивээх нь дамжиггүй (Су 19:17; Үй 20:35). Тиймд идэвхгүй болсон хэн хэн байгааг бодож, цаг алдалгүй туслаарай!

«ИДЭВХГҮЙ БОЛСОН НЭГНИЙХЭЭ УРМЫГ СЭРГЭЭЕ» ГЭСЭН ВИДЕО ҮЗЭЖ, ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ:

  • Ааби танихгүй итгэл нэгтэнтэйгээ тааралдаад ямар санаачилга гаргасан бэ?

  • Идэвхгүй болсон хүнд тусалъя гэвэл яагаад ахлагчдад хэлэх хэрэгтэй вэ?

  • Ааби Лооратай хоёр дахь удаагаа уулзахын тулд яаж бэлдсэн бэ?

  • Ааби Лоорагийн урмыг сэргээхийн тулд хэрхэн туйлбартай, тэвчээртэй байж, хайраа илэрхийлсэн бэ?

  • Лук 15:8–10-т байдаг Есүсийн ярьсан ёгт үлгэрээс юу сурч болох вэ?

  • Лоорад туслах гэсэн хамтын хичээл зүтгэлийн үр дүн юу байсан бэ?