Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Хаанчлалын дуунууд урам зориг бадраадаг

Хаанчлалын дуунууд урам зориг бадраадаг

Паул Силас хоёр шоронд байхдаа Бурхныг магтан дуу дуулжээ (Үй 16:25). Орчин үеийн итгэл нэгтнүүд маань ч мөн ялгаагүй. Тэд нацист Германы Зааксенхаузн дахь лагерьт хоригдож байхдаа, Сибирьт цөллөгт байхдаа Хаанчлалын дуу дуулдаг байжээ. Эндээс дүгнэхэд, сорилттой тулгарсан үед дуу дуулахлаар зориг ордог байх нь ээ.

«Еховадаа баяр хөөртэй дуулъя» гэдэг шинэ дууны ном удахгүй олон хэлээр гарна. Гэр бүлийн хичээлээрээ шинэ дуунуудаа дуулж сэтгэлдээ шингээгээрэй (Еф 5:19). Тэгвэл сорилт тулгарсан үед ариун сүнс танд үгийг нь сануулна. Хаанчлалын дуу дуулах нь Еховагийн амласан шагналыг харж явахад тустай. Бас сорилтын үед урам зориг бадраадаг. Сэтгэл сэргэж, баярлаж догдолсон үедээ дуулбал бүр ч баяр хөөртэй болдог (Ш.дээ 15:16; Ду 33:1–3). Тийм учраас ямар ч үед Хаанчлалын дуугаа дуулж явцгаая!

«АЖИЛЧДЫГ ХӨГЛӨСӨН ДУУ» ГЭСЭН ВИДЕО ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Фрост ах яагаад дуу зохиох болсон бэ?

  • Фрост ахын зохиосон дуу Зааксенхаузн дахь хорих лагерьт байсан итгэл нэгтнүүдийг маань хэрхэн зоригжуулсан бэ?

  • Та ямар үед Хаанчлалын дуу дуулж сэтгэлээ сэргээдэг вэ?

  • Та хэддүгээр дууг чээжилмээр байна вэ?