БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Халуун дотноор угтан авцгаая
Хэнийг тэр вэ? Цуглаанд анх удаа ирж байгаа хүн, эртний танил гээд бүх хүнийг халуун дотноор угтан авцгаая (Ро 15:7; Ев 13:2). Гадаадаас зочлон ирсэн итгэл нэгтэн, идэвхгүй болоод олон жилийн дараа цуглаанд ирж буй Гэрчүүд ч үүнд орно. Та өөрийгөө тэдний оронд тавиад үз дээ. Таныг халуун дотноор угтаж авбал баярлахгүй гэж үү? (Мт 7:12). Цуглааны өмнө болон дараа хүмүүс дээр очоод ярьж хөөрвөл ямар вэ? Ингэж хичээдэг бол хурал маань халуун дотно байж хайраар бялхана. Ехова Бурхнаа ч алдаршуулна (Мт 5:16). Ирсэн хүн болгонтой ярьж хөөрөх боломжгүй байх л даа. Гэхдээ бүгдээрээ дор бүрнээ хичээдэг бол бүх хүнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ. *
Бид Дурсах цуглаан зэрэг онцгой өдөр л бус, ямар ч үед зочломтгой байх учиртай. Цуглаанд анх ирж буй хүмүүст Христийн дагалдагчдын хайрыг мэдрүүлэх хэрэгтэй. Тэгвэл тэд бидэнтэй хамт Еховаг магтан алдаршуулж, жинхэнэ шүтлэгийг дэмждэг болно (Иох 13:35).
^ Хэрэв хасагдсан эсвэл Гэрч байхаа сайн дураараа больсон хүн цуглаанд ирвэл Библийн зарчмын дагуу, түүнтэй харьцаж болохгүй (1 Ко 5:11; 2 Ио 10).