БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Санаа зовохоо боль
«Уулан дээр айлдсан сургаал»-даа Есүс: «санаа зовохоо боль» гэж хэлсэн (Мт 6:25). Сатаны ертөнцөд амьдарч байгаа төгс бус бид ямар нэг зүйлд санаа зовохгүй л яах вэ. Гэхдээ хэтэрхий их санаа зовохгүй байхыг Есүс шавь нартаа захисан (Ду 13:2). Яагаад гэвэл наад захын хэрэгцээндээ хэтэрхий их санаа зовдог бол Хаант төрийг эн тэргүүнд тавьж чадахгүй (Мт 6:33). Хий дэмий санаа зовохгүй байхад Есүсийн хэлсэн зарим үг тусална.
-
Мт 6:26—Шувуудыг ажиглаад бид юунд суралцаж болох вэ? (хц16.07 х. 9, 10 д/м 11–13)
-
Мт 6:27—Хэтэрхий их санаа зовбол цаг зав, хүчээ барна гэхийн учир юу вэ? (хц05 11/1 х. 7, 8 д/м 5)
-
Мт 6:28–30—Сараана цэцгийг ажиглаад бид юунд суралцаж болох вэ? (хц16.07 х. 10, 11 д/м 15, 16)
-
Мт 6:31, 32—Христийн дагалдагчид бусдаас юугаараа ялгаатай вэ? (хц16.07 х. 11, 12 д/м 17)
Би юунд санаа зовохоо болих вэ?