Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 14, 15

Цөөхөн хүнээр хоол өгүүлдэг

Цөөхөн хүнээр хоол өгүүлдэг

МЭ 32 оны Дээгүүр өнгөрөх баярын өмнөхөн Есүс нэгэн гайхамшиг үйлдсэн. Ганцхан энэ л гайхамшгийг сайн мэдээний дөрвөн номонд дөрвүүлэнд нь бичсэн байдаг.

Есүс орчин үед ч ийм арга хэрэглэхийг энэ гайхамшиг харуулдаг.

14:16–21

  • Шавь нарт нь тавхан талх, хоёрхон загас байсан хэдий ч Есүс хурсан олныг хоолло гэж хэлсэн

  • Есүс талх, загас авч залбирсныхаа дараа эхлээд шавь нартаа өгсөн. Шавь нар нь хурсан олонд тараан өгдөг

  • Бүгд идэж цадсанаар үл барам, их хоол үлдэв. Энэ нь гайхамшиг байлаа. Есүс олон мянган хүнд цөөхөн хэдхэн шавиараа хоол өгүүлжээ

  • Есүс эцсийн өдрүүдэд «цагт нь хоол унд өгүүлэх» итгэмжит ухаалаг боолыг томилно гэж зөгнөсөн (Мт 24:45)

  • 1919 онд, Есүс «гэрийнхэндээ» хоол ундыг өгүүлэхийн тулд «итгэмжит, ухаалаг боол» буюу тослогдогсдоос бүрдсэн цөөхөн хэдэн хүнийг томилсон

  • Есүс нэгдүгээр зуунд цөөн хэдэн хүнийг томилсон шигээ өнөө үед бас тослогдсон хэдэн хүнийг томилсон

Хүмүүст хоол унд өгүүлэхээр Есүсийн томилсон итгэмжит ухаалаг боолыг хүлээн зөвшөөрдгөө, хүндэтгэдгээ би хэрхэн харуулах вэ?