Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

«Эцэг эхээ хүндэл»

«Эцэг эхээ хүндэл»

Есүс дэлхий дээр амьдарч байхдаа «Эцэг эхээ хүндэл» гэсэн тушаалыг онцлон хэлж байсан (Ег 20:12; Мт 15:4). Өөрөө хүүхэд байхдаа эцэг эхдээ дуулгавартай байсан учраас Есүс нүүр бардам ингэж тушаасан (Лу 2:51). Амьсгал хураахаасаа өмнө ээжийгээ шавьдаа даатгасан (Ёох 19:26, 27).

Өнөө үед ч Христийн дагалдагч охид хөвгүүд эцэг эхийнхээ үгэнд орж, хүндэтгэлтэй харьцдаг. «Эцэг эхээ хүндэл» гэсэн тушаал өнөө үед ч хүчин төгөлдөр билээ. Тиймээс нас дээр гарахад нь ч тэднийхээ үгийг сонсох учиртай (Су 23:22). Мөн түүнчлэн настай эцэг эхийгээ сэтгэл санаагаар дэмжиж, хэрэгтэй үед нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг бол хүндэлж байна гэсэн үг (1 Ти 5:8). Эцэг эхээ хүндэлдэг хүн том болсон хойноо ч тэдэнтэйгээ бодол санаагаа хуваалцдаг.

«БИ ААВ ЭЭЖТЭЙГЭЭ ЯАЖ ХАРЬЦВАЛ ДЭЭР ВЭ?» ГЭСЭН ЗУРГАН КИНО ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Аав ээжтэйгээ ярилцахад яагаад амаргүй байдаг вэ?

  • Тэдэнтэйгээ хүндэтгэлтэй харьцдагаа хэрхэн харуулах вэ?

  • Аав ээжтэйгээ ярилцах гэж хичээх ёстойн учир юү вэ? (Су 15:22)

    Чи аав ээжтэйгээ ярилцдаг бол ямар ч бэрхшээлийг давж чадна