Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Асуулт сайн ашиглах

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Асуулт сайн ашиглах

ЯАГААД ЧУХАЛ БЭ? Хүний «санаа бодол худгийн ус мэт гүн» билээ. Асуулт асуухыг хувингаар ус татаж гаргахтай зүйрлэж болно. (Су 20:5). Асуулт асуувал тухайн хүнийг яриандаа оруулж чадна. Оновчтой асуулт тавивал хүний зүрх сэтгэлд юу байгааг мэдэж болдог. Есүс асуулт үр дүнтэй ашигладаг байсан. Яавал түүн шиг болох вэ?

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Үзэл бодлыг нь мэдэх зорилгоор асуугаарай. Есүс шавь нарынхаа үзэл бодлыг мэдэх гэж хэд хэдэн асуулт асуусан (Мт 16:13–16; be 238 ¶3-5). Хүний үзэл бодлыг мэдэхийн тулд ямар асуулт тавьж болох вэ?

  • Зөв дүгнэлтэд хүргэх асуулт асуугаарай. Петрийн үзэл бодлыг засахын тулд Есүс амархан асуулт асууж зөв дүгнэлтэд хүргэсэн (Мт 17:24–26). Хүнийг зөв дүгнэлтэд хүргэхийн тулд та ямар асуулт асуух вэ?

  • Магтаарай. Хуулийн багшийг «сайн хариулахад» нь Есүс магтсан (Мр 12:34). Асуултад хариулбал та юү гэж магтаж болох вэ?

«ЕСҮСИЙН ХИЙСЭН АЖЛЫГ ХИЙ—ЗААЖ СУРГА» ГЭСЭН ВИДЕОНЫ ЭХНИЙ ХЭСГИЙГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ

  • Зөв мэдээлэл өгч байгаа ч заах арга нь тааруу байсан гэхийн учир юү вэ?

  • Хэлж тайлбарлах нь хангалтгүй гэхийн учир юү вэ?

«ЕСҮСИЙН ХИЙСЭН АЖЛЫГ ХИЙ—ЗААЖ СУРГА» ГЭСЭН ВИДЕОНЫ ХОЁР ДАХЬ ХЭСГИЙГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ

  • Дэлгэрүүлэгч асуултыг хэрхэн үр дүнтэй ашигласан бэ?

  • Энэ дэлгэрүүлэгчийн заах аргаас өөр юу сурч болох вэ?

Бусдад сайн заадаг бол үр дүн нь ямар байх вэ? (Лу 24:32)