Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Бурхныг болон хөршөө улам их хайрладаг болох нь

Бурхныг болон хөршөө улам их хайрладаг болох нь

Христийн дагалдагчид бид Мосегийн хуулийг сахидаггүй. Гэлээ ч хамгийн чухал хоёр тушаалыг одоо ч сахидаг. Ехова биднээс өөрийг нь болон хөршөө хайрлаасай гэж хүсдэг (Мт 22:37–39). Хүн ийм хайрыг өвлөж төрдөггүй учир өөртөө бий болгох ёстой. Яаж тэр вэ? Нэг чухал арга нь өдөр бүр Библи унших юм. Библиэ уншаад бид Еховагийн сэтгэл татам олон сайхан зан чанарыг олж хардаг (Ду 27:4). Улмаар Бурхнаа хайрлах хайр лавширч, түүнтэй адилхан бодож сэтгэдэг. Ингэснээр Бурхны бүх тушаалыг, тэр дундаа хувиа бодолгүй бусдыг хайрла гэсэн тушаалыг нь сахих хүсэл бадардаг (Ёох 13:34, 35; 1Ёо 5:3). Дараах гурван аргаар Библи уншвал илүү сонирхолтой байх биз ээ.

  • Ургуулан бодож, үйл явдал дотор нь ороорой. Өөрийгөө тэнд байгаагаар төсөөлөөрэй. Юу харагдаж, сонсогдож, үнэртэх бол? Тэр үйл явдалд гарч байгаа хүмүүсийн сэтгэл санаа ямар байсан бол?

  • Унших аргаа өөрчлөөрэй. Дараах аргуудыг туршиж үзээрэй: Чанга дуугаар унших юм уу аудио бичлэг сонсонгоо дагуулж хараарай. Бүлгийн дарааллаар уншихын оронд тодорхой нэг Библийн баатар юм уу сэдэв сонгоод уншаарай. Жишээлбэл Есүсийн тухай уншихдаа «Бурхны Үгийг судлах хөтөч» товхимлын 4 юм уу 16-р хэсгийг ашиглаарай. Тухайн өдрийн зүйлийг уншихдаа тэр зүйлийг авсан бүлгийг бүхэлд нь уншаарай. Библийн номнуудыг бичигдсэн дарааллаар нь уншаарай.

  • Ойлгож уншаарай. Хурдан уншиж дуусгах зорилгоор өдөрт олон бүлэг битгий уншаарай. Харин нэг бүлгийг сайтар ойлгож уншин, эргэцүүлэн бодвол илүү үр дүнтэй. Үйл явдал болж байгаа газар орон, орчин тойрныг төсөөлөөрэй. Нарийн ширийн зүйлийг анзаарч сайтар судалгаа хийгээрэй. Газрын зураг харж, Библийн бусад зүйлтэй харьцуулаарай. Ойлгохгүй байгаа нэг зүйлээ ч болов судлаарай. Уншихад зарцуулсан хугацаатайгаа адил хугацаанд эргэцүүлэн бодохыг хичээгээрэй.