Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Хичээлдээ яаж бэлдэхийг суралцагчдаа заах

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Хичээлдээ яаж бэлдэхийг суралцагчдаа заах

ЯАГААД ЧУХАЛ БЭ? Суралцагч хичээлдээ бэлдвэл сурч байгаа зүйлээ илүү сайн ойлгож, тогтооно. Энэ хэрээр ахиц дэвшил гаргана. Тэд баптисм хүртсэнийхээ дараа ч «сэрэмжтэй байхын» тулд цуглаан, дэлгэрүүлэх ажилдаа бэлдэх шаардлагатай шүү дээ (Мт 25:13). Түүнээс гадна яаж судалгаа хийхээ мэддэг, судлах сайн хэвшилтэй байх нь амьдралынх нь туршид хэрэг болно. Библийн хичээлдээ бэлдэх зуршилтай болоход нь анхнаас нь туслах хэрэгтэй.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Сайн жишээ үзүүлээрэй (Ро 2:21). Хичээл болгоныхоо өмнө суралцагчийнхаа тухай бодож байгаад дахиад бэлдээрэй (хү 15/11 х. 3). Хэвлэл дээрээ яаж зурж тэмдэглэснээ үзүүлээрэй

  • Бэлдэх хүсэл төрүүлээрэй. Библийн хичээлдээ бэлдэх нь зайлшгүй чухал гэдгийг, мөн ямар сайн талтайг суралцагчдаа анхнаас нь ойлгуулаарай. Бас бэлдэх цаг хэрхэн гаргаж болохыг хэлж өгөөрэй. Хичээлийн үеэр зарим дэлгэрүүлэгч бэлдсэн материалаа суралцагчдаа харуулдаг. Ийнхүү суралцагч нь хичээлдээ бэлдэхийн ашиг тусыг ойлгодог. Хичээлдээ бэлдсэн бол магтаарай

  • Яаж бэлдэхийг үзүүлээрэй. Зарим дэлгэрүүлэгч хичээл хийж эхлээд удаагүй байгаа суралцагчийнхаа төлөө нэг хичээлийг хамт бэлддэг