Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАРК 3, 4

Амралтын өдөр эдгээх нь

Амралтын өдөр эдгээх нь

3:1–5

Есүс Иудейн шашны удирдагчдыг хатуу сэтгэлтэй байгаад яагаад их харамссан бэ? Учир нь тэд олон жижиг сажиг хорио цээр тавьснаас болж Амралтын өдрийг дарамт болгосон. Жишээлбэл нохой бөөс алах хориотой байв. Бас үхэхийн даваан дээр байгаа хүнийг л эмчилдэг байжээ. Тиймээс яс нь хугарсан юм уу үе нь мултарсан хүнийг Амралтын өдөр эмчилж болдоггүй байв. Тэгэхлээр шашны удирдагчид хатангир гартай хүнд чин сэтгэлээсээ санаа тавиагүй нь тодорхой байна.