Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Шавь болгохын тулд дэлгэрүүлж, заах нь амин чухал

Шавь болгохын тулд дэлгэрүүлж, заах нь амин чухал

Есүс дагалдагчдадаа, явж хүмүүсийг шавь болгохыг тушаасан (Мт 28:19). Үүний тулд дэлгэрүүлэхээс гадна заах хэрэгтэй. Тиймээс «Би хүмүүсийг шавь болгохын тулд яаж илүү сайн дэлгэрүүлдэг, заадаг болох вэ?» гэж бодож байх нь зүйтэй.

ДЭЛГЭРҮҮЛЭХ

Бид хүмүүсийн ирэхийг зүгээр хүлээгээд суулгүй, «зохистой» хүнийг шаргуу хайх учиртай (Мт 10:11). Та дэлгэрүүлж явахдаа «таарсан хүн болгонтой» ярих боломжийг алдалгүй ашигладаг уу? (Үй 17:17) Элч Паул хичээл зүтгэлтэй дэлгэрүүлсний үрээр Лудиа шавь болсон (Үй 16:13–15).

«Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга» (Но 11:6)

«ТАСРАЛТГҮЙ ДЭЛГЭРҮҮЛЦГЭЭЕ—АЛБАН БУСААР, АЙЛААР» ГЭСЭН ВИДЕО ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ:

  • Саамуел өдөр болгон үнэний үрийг тарих гэж их хичээдэг байсан нь юунаас харагддаг вэ?

  • Бид яагаад янз бүрийн аргаар цөхрөлтгүй дэлгэрүүлэх учиртай вэ?

  • Та ажил, сургууль дээрээ хэнд сайн мэдээг дуулгамаар байна вэ?

ЗААХ

Хүмүүсийг шавь болгохын тулд зүгээр хэвлэл үлдээгээд болчихгүй. Тэднийг ахиц дэвшил гаргахад нь тусалъя гэвэл байн байн очиж уулзан, Библийн хичээл хийх хэрэгтэй (1 Ко 3:6–9). Гэхдээ үнэнийг ойлгуулах гэж хэчнээн хичээсэн ч үр дүн багатай байвал яах вэ? (Мт 13:19–22) «Сайн хөрстэй» зүйрлэм зүрх сэтгэлтэй хүнийг хайсаар байх учиртай (Мт 13:23; Үй 13:48).

«Би тарьсан, Апол усалсан, харин Бурхан ургуулдаг» (1 Ко 3:6)

«ТАСРАЛТГҮЙ ДЭЛГЭРҮҮЛЦГЭЭЕ—НИЙТЭД, ШАВЬ БОЛГОХ» ГЭСЭН ВИДЕО ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ:

  • Изикиел Абигэйл хоёрын зүрхэнд таригдсан үнэний үрийг Соломон Мээри хоёр хэрхэн усалсан бэ?

  • Нийтэд гэх зэрэг янз бүрийн аргаар дэлгэрүүлэхдээ ямар зорилготой байх ёстой вэ?

  • Үнэнийг заах ажилд илүү анхаарахын тулд яах хэрэгтэй вэ?