Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

«Бурхны нийлүүлснийг ...»

«Бурхны нийлүүлснийг ...»

Мосегийн хуульд зааснаар хүн эхнэрээсээ салах бодолтой байгаа бол салалтын гэрчилгээ бэлдэх ёстой байжээ. Энэ нь салах асуудалд хөнгөн хуумгай хандахаас сэргийлсэн арга хэмжээ байлаа. Гэтэл Есүсийн үеийн шашны удирдагчид, салахыг амархан болгосон. Хүн эхнэрээсээ ямар ч шалтгаанаар салж болдог байв (Мр 10:4-ийн «Салсныг гэрчилсэн бичиг», Мр 10:11-ийн «Эхнэрээсээ салж», «завхайрсан хэрэг» nwtsty тайлбар). Харин Ехова гэр бүлийг санаачилж, баталсныг Есүс онцолжээ (Мр 10:2–12). Нөхөр эхнэр хоёр «нэг бие» болж үүрд хамт байх ёстой аж. Матай номд бичсэнээр, гэрлэлтээ цуцлуулж болох Библийн үндэстэй ганцхан шалтгаан бол «садар самуун явдал» юм (Мт 19:9).

Өнөө үед олон хүн гэрлэлтийн талаар Есүсийнх шиг биш, фарисайчуудынх шиг үзэлтэй болжээ. Тэд асуудал бэрхшээл гарч ирмэгц салдаг. Харин Гэрч хосууд гэрлэлтийн тангарагтаа үнэнч байдаг бөгөөд Библийн зарчмыг ажил хэрэг болгон асуудлаа шийдэхийг хичээдэг. «Хайр, хүндлэл гэр бүлийг нэгтгэдэг» гэсэн видео үзээд дараах асуултад хариулаарай.

  • Ханьтайгаа харьцахдаа Сургаалт үгс 15:1-ийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Энэ нь яагаад чухал бэ?

  • Харьцаандаа сэв суулгахгүй байхад Сургаалт үгс 19:11 хэрхэн туслах вэ?

  • Ханьтайгаа таарч тохирохоо болилоо гэхэд салахыг урьтал болгохын оронд ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?

  • Илүү сайн хань байхын тулд Матай 7:12-ыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?