БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө чадах бүхнээ хийгээрэй
Бурхнаас эмээдэг эцэг эхчүүдийн туйлын хүсэл бол үр хүүхдээ Еховагийн үнэнч үйлчлэгч болохыг харах юм. Тэр хүслээ биелүүлье гэвэл Библийн сургаалыг хүүхдийнхээ зүрх сэтгэлд нялх балчраас нь хоногшуулах хэрэгтэй (Ху 6:7; Су 22:6). Үүний тулд эцэг эхчүүд өөрийнхөө эрх ашгийг хойш тавих шаардлагатай. Гэлээ ч хичээж мэрийснийхээ ач гавьяаг заавал үзнэ (3Ёо 4).
Иосеф Мариа хоёроос сурах юм их бий. Тэд ихээхэн хүчин чармайлт, зардал мөнгө гаргах хэрэгтэй байлаа ч «жил бүр Дээгүүр өнгөрөх баяраар Иерусалим руу явж заншсан» байв (Лу 2:41). Гэр бүлээрээ Еховатай дотно байна гэдэг тэдний хувьд юу юунаас ч илүү чухал зүйл байлаа. Өнөө үед ч эцэг эхчүүд боломж бүрийг ашиглан үр хүүхдэдээ хэлж ярьж, үлгэрлэн зааварладаг бол тэднийгээ зөв зам руу залж байна гэсэн үг (Ду 127:3–5).
«ТЭД БОЛОМЖ БҮРИЙГ АШИГЛАСАН» ГЭСЭН ВИДЕО ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Жон Шарон хоёр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ Хаант төрийн үйл хэргийг хэрхэн эн тэргүүнд тавьсан бэ?
-
Эцэг эхчүүд яагаад хүүхэд бүрийнхээ онцлогт тохируулан тэднийгээ сахилгажуулах хэрэгтэй вэ?
-
Итгэл сорьсон үеийг давахад нь хүүхдээ хэрхэн бэлдэх вэ?
-
Та хүүхдээ Еховатай дотносоход нь тусалж, байгууллагаас гаргасан ямар материал ашиглаж байсан бэ?