Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Олон нийтийн сүлжээ—Далд аюул

Олон нийтийн сүлжээ—Далд аюул

СЭРЭМЖЛЭХ НЬ ЯАГААД ЧУХАЛ БЭ? Аливаа юм хоёр талтай байдаг шиг олон нийтийн сүлжээ тус ч болдог, ус ч болдог. Зарим Гэрч олон нийтийн сүлжээг хэрэглэхгүй байхаар шийддэг. Харин зарим нь гэр бүл, найз нөхөдтэйгөө холбогдох зорилгоор хэрэглэдэг. Гэтэл Сатан биднийг болгоомж алдаасай гэж хүсдэг. Хэрэв тэгвэл нэр хүндээ унагах, Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгах аюултай. Есүсийг дуурайж Бурхны Үгэн дэх зарчмыг удирдлага болгодог бол далд аюулыг олж хараад, зайлсхийж чадна (Лу 4:4, 8, 12).

ЯМАР АЮУЛ ОТОЖ БАЙДАГ ВЭ?

  • Хэт их хэрэглэх. Олон нийтийн сүлжээнд хэдий чинээ их цаг зарцуулна, Еховад зориулах цаг төдий чинээ багасна.

    Библийн зарчим: Эф 5:15, 16; Флп 1:10

  • Сэжигтэй юм үзэх. Бэлгийн дур хүслийг өдөөсөн зураг үзэх нь порнод донтох эсвэл ёс суртахуунгүй юм хийхэд хүргэж болзошгүй. Тэрслэгчдийн бичсэн мэдээлэл, блогийг уншиж сонирхдог бол итгэлээ бусниулах аюултай.

    Библийн зарчим: Мт 5:28; Флп 4:8

  • Зохисгүй сэтгэгдэл бичих юм уу зураг оруулах. Хүний зүрх хуурамч учраас олон нийтийн сүлжээнд зохисгүй сэтгэгдэл бичих юм уу, зураг оруулчихаж мэднэ. Энэ нь хүний нэр хүндийг унагах юм уу бусдыг бүдрүүлэх аюултай байж болзошгүй.

    Библийн зарчим: Ро 14:13; Эф 4:29

«ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГ УХААЛАГ АШИГЛАЯ» ВИДЕО ҮЗЭЭД ДАРААХ АЮУЛААС ЯАЖ ЗАЙЛСХИЙХЭЭ БОДООРОЙ.