Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Христийн мөрөөр яг таг дагаарай

Христийн мөрөөр яг таг дагаарай

Есүс бидэнд үлгэр дуурайл үлдээсэн. Ялангуяа сорилт хавчлага тулгарахад яах хэрэгтэйг үлгэрлэн үзүүлсэн (1 Пе 2:21–23). Доромжлуулж, зовж тарчилж байхдаа ч хариу бариагүй (Мр 15:29–32). Есүс юуны ачаар тэсвэрлэж чадсан бэ? Тэрээр Еховагийн хүслийг биелүүлнэ гэж шийдсэн юм (Ёох 6:38). Мөн «өмнөө байсан баяр баясгаланг» бодож байв (Ев 12:2).

Итгэл үнэмшлээс маань болоод хүмүүс бидэнтэй зүй бусаар харьцвал яах вэ? Христийн жинхэнэ дагалдагчид «мууг муугаар» хариулдаггүй (Ро 12:14, 17). Зовлон эдлэхдээ Христийг дуурайн тэсвэр хатуужилтай байвал баяр жаргалтай байж чадна. Яагаад гэвэл Бурхан тийм хүнийг сайшаадаг (Мт 5:10–12; 1 Пе 4:12–14).

«ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ЕХОВАГИЙН НЭР» ГЭСЭН ВИДЕО ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Пөтцингер эгч ганцаарчлан хорих өрөөнд байхдаа цагийг хэрхэн зөв ашигласан бэ?

  • Пөтцингерийн гэр бүл энд тэнд хоригдож явахдаа ямар ямар зовлонг тэвчсэн бэ?

  • Юуны ачаар тэсвэрлэж чадсан бэ?

Хүнд бэрхийг туулахдаа Христийн мөрөөр яг таг дагаарай