Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛУК 10, 11

Энэрэнгүй самари хүний тухай ёгт үлгэр

Энэрэнгүй самари хүний тухай ёгт үлгэр

10:25–37

«Хөрш гэж хэнийг хэлсэн бэ?» гэсэн асуултын хариуд Есүс энэ ёгт үлгэрийг ярьсан юм (Лу 10:25–29). Учир нь хурал самари, харь үндэстэн гээд «янз янзын» хүнээс бүрдэх байв (Ёох 12:32). Тэрээр дагалдагчдадаа энэхүү ёгт үлгэрээрээ, өөрсдөөс нь тэс өөр хүмүүсийг ч хайрлахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэйг ойлгуулжээ.

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ.

  • Надаас өөр үндэс гарал, ахуй соёлтой итгэл нэгтнээ би юу гэж үздэг вэ?

  • Би үзэл бодол нэгтэй хүмүүстэй л ихэвчлэн цагаа өнгөрөөдөг үү?

  • Надаас өөр орчин нөхцөлд өссөн хүнтэй би сайн танилцаж «илүү их хайрлаж» чадах уу? (2 Ко 6:13)

Би ...

  •  хэнтэй хамт дэлгэрүүлэх вэ?

  •  хэнийг гэртээ хоолонд урих вэ?

  •  хэнийг гэр бүлийн хичээлдээ урих вэ?