БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Есүс ах дүүгийн тань төлөө бас амиа өгсөн
Есүс төгс бус хүмүүсийн төлөө амиа өгсөн (Ро 5:8). Бидэнд хайртайгаа харуулан амиа золиосолсон. Үүнд нь бид дор бүрнээ талархдаг. Гэхдээ Есүс ах дүүгийн маань төлөө бас амиа өгснийг санах хэрэгтэй үе байдаг. Адилхан л төгс бус итгэл нэгтэндээ Христийг дуурайн хэрхэн хайраа илэрхийлэх вэ? Гурван аргыг авч үзье. Нэгдүгээрт, өөрсдөөс маань өөр орчин нөхцөлд өссөн хүнтэй нөхөрлөж найзын хүрээгээ тэлж болно (Ро 15:7; 2 Ко 6:12, 13). Хоёрдугаарт, үг яриа, үйл хэргээрээ нэгнийгээ гомдоохгүй байх учиртай (Ро 14:13–15). Гуравдугаарт, биднийг хүн гомдоолоо гэхэд даруй уучлах хэрэгтэй (Лу 17:3, 4; 23:34). Ийнхүү Есүсийг дуурайх гэж чадах бүхнээ хийвэл Ехова ивээж, хуралд амар тайван, эв нэгдэл ноёлно.
«УЛАМ САЙХАН БОЛЦГООЁ» ВИДЕО ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Мики эхэндээ хурлынхныхаа талаар ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-
Юунаас болоод бодол нь өөрчлөгдсөн бэ?
-
Мики Есүсийн жишээг дагаад үзэл бодлоо хэрхэн өөрчилсөн бэ? (Мр 14:38)
-
Итгэл нэгтнүүдийнхээ талаар зөв үзэлтэй байхад маань Сургаалт үгс 19:11 хэрхэн тусалдаг вэ?