Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Христийн жинхэнэ дагалдагчдыг хайраар нь таньдаг—Амин хувиа бодох, амархан уурлахаас сэргийл

Христийн жинхэнэ дагалдагчдыг хайраар нь таньдаг—Амин хувиа бодох, амархан уурлахаас сэргийл

ЯАГААД ЧУХАЛ БЭ? Шавь нарыг нь хайраар нь танина гэж Есүс хэлж захисан (Ёох 13:34, 35). Христийнх шиг хайрыг илэрхийлье гэвэл бид бусдын ашиг сонирхлыг боддог, амархан уурладаггүй байх ёстой (1 Ко 13:5).

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Хүн гомдмоор үг хэлэх юм уу үйлдэл гаргавал юуны түрүүнд асуудлын цаад учрыг, хийх гэж байгаа үйлдлийнхээ үр дагаврыг бодоорой (Су 19:11)

  • Төгс хүн гэж байхгүй учраас хэнд маань ч хожим харамсах юм хэлэх, хийх үе байдгийг санаарай

  • Учраа хурдан олоорой

«БИЕ БИЕЭ ХАЙРЛАГТУН—АМИН ХУВИА БОДОХ, АМАРХАН УУРЛАХААС СЭРГИЙЛ» ВИДЕО ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Томыг юм асуухад Ларри хэрхэн бодлогогүй үг хэлсэн бэ?

  • Том үг хэлэхээсээ өмнө бодсон нь уураа барихад нь хэрхэн тус болсон бэ?

  • Томын эелдэг хариулт хурцадмал байдлыг хэрхэн намжаасан бэ?

Уур хүрмээр юм гарсан ч тайван байвал хурлынханд маань ямар ач тустай вэ?