Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Христийн жинхэнэ дагалдагчдыг хайраар нь таньдаг—Үнэнд баярла

Христийн жинхэнэ дагалдагчдыг хайраар нь таньдаг—Үнэнд баярла

ЯАГААД ЧУХАЛ БЭ? Бид Есүсийг дуурайн Бурхны санаа зорилгод хамаатай үнэнийг гэрчлэх ёстой (Ёох 18:37). Мөн худал хуурмаг, муу юмаар дүүрсэн ертөнцөд амьдарч байгаа ч үнэнд баярлаж, үнэнийг ярьж, үнэнийг бодох учиртай (1 Ко 13:6; Флп 4:8).

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Хов жив сонсохгүй, тараахгүй байхаар бат шийдээрэй (1 Те 4:11)

  • Хүний зовлонд бүү баярлаарай

  • Өөдрөг, урам сэргээм зүйлд баярлаарай

«БИЕ БИЕЭ ХАЙРЛАГТУН—МУУ ЮМАНД БАЯРЛАЛГҮЙ, ХАРИН ҮНЭНД БАЯРЛА» ВИДЕО ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Деббиг «муу юманд баярласан» гэж яагаад хэлж болох вэ?

  • Алис ярианы сэдвийг хэрхэн өөдрөг зүйл рүү хандуулсан бэ?

  • Бид ямар ямар өөдрөг юм ярьж болох вэ?

Муу юманд бус, үнэнд баярла