Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Зөв хандлагатай хүмүүсийг шавь болгох нь

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Зөв хандлагатай хүмүүсийг шавь болгох нь

ЯАГААД ЧУХАЛ БЭ? Ехова «зөв хандлагатай» хүмүүсийн зүрхэнд суулгасан үнэний үрийг ургуулдаг (Үй 13:48; 1 Ко 3:7). Мэдсэнээ хэрэгжүүлдэг хүмүүст туслахыг голлон анхаарч дэлгэрүүлдэг бол бид Еховатай хамтарч ажиллаж байна гэсэн үг (1 Ко 9:26). Суралцагчид баптисм хүртэж байж л аврагдана гэдгээ ойлгох хэрэгтэй (1 Пе 3:21). Амьдралаа өөрчилж, дэлгэрүүлэх болон заах ажилд оролцож, Еховад амь амьдарлаа зориулахыг тэдэнд ойлгуулдаг бол шавь болоход нь тусалж байна гэсэн үг (Мт 28:19, 20).

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Хичээл хийж байгаагийн гол зорилго нь Еховаг танин мэдэж, түүнд таалагдах гэдгийг суралцагчдаа сануулах (Ёох 17:3)

  • Бурханд таалагдахгүй зугаа цэнгэл, найз нөхөд, муу зуршлаасаа салж ахиц гаргахад нь туслах

  • Баптисм хүртэхээс нь өмнө болон хүртсэний дараа нь урамшуулан зоригжуулах (Үй 14:22)

«ЕХОВА ЗААВАЛ ТУСАЛНА» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Ямар ямар айдаст автсан хүн Бурханд өөрийгөө зориулж баптисм хүртэхээс хойш суудаг вэ?

  • Суралцагчийг ахиц гаргахад нь ахлагч хэрхэн туслах вэ?

  • Исаиа 41:10-аас Еховагийн тухай юу мэдэж болох вэ?

  • Бид төгс бус ч гэлээ Еховаг тааллынх нь дагуу шүтье гэвэл ямар байх хэрэгтэй вэ?

Еховатай хамтарч хүмүүсийг хэрхэн шавь болгох вэ?