Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Еховаг баяртайгаар магтан дуулъя

Еховаг баяртайгаар магтан дуулъя

Паул Силас хоёр шоронд хоригдож байхдаа Еховаг магтан дуулж байжээ (Үй 16:25). Үүнийхээ ачаар, тэд хүнд сорилтыг давж чадсан. Тэгвэл өнөө үед бид яадаг вэ? Шүтлэгт зориулсан дуу болон байгууллагаас зохиож гаргадаг бусад дуу бидний сэтгэлийг хөглөж, сорилт тулгарсан үед үнэнч байх хүч өгдөг. Хамгийн гол нь Еховаг магтан алдаршуулдаг (Ду 28:7). Цөөн ч болов, дууны үгийг цээжлэхийг Удирдах Зөвлөл бидэнд уриалдаг. Та цээжлэх гэж оролдож үзсэн үү? Гэр бүлийн хичээлээр, дууныхаа үгийг цээжилж, дуулж сурах сайхан боломж гардаг.

«ХҮҮХДҮҮД ЕХОВАГ МАГТАН ДУУЛЖ БАЙНА» ГЭСЭН ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ:

  • Шүтлэгт зориулсан дуу дуулах нь ямар сайн талтай вэ?

  • Аудио видео хэлтсийнхэн дууны бичлэгт хэрхэн бэлддэг вэ?

  • Эцэг эх, хүүхдүүд дууны бичлэгт хэрхэн бэлддэг вэ?

  • Шүтлэгт зориулсан дуунуудаас та алинд нь илүү дуртай вэ? Яагаад?