БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Энгийн ярианаас үнэнийг гэрчлэх боломжийг олж харах
Есүс самари эмэгтэйд дэлгэрүүлэхдээ эхлээд энгийн зүйл ярьсан. Тэгвэл бид танихгүй хүнтэй яриа өрнүүлэхдээ хэрхэн чадварлаг болох вэ?
-
Хүмүүст элэгсэг дотно хандан, яриа өрнүүлээрэй. Аяншиж ядарсан Есүс уух юм гуйн яриагаа эхэлсэн. Тэгэхлээр эхлээд инээмсэглэн мэндлээд, цаг агаар эсвэл сүүлийн үед болсон үйл явдлын тухай ярьж болно. Эхний удаад зүгээр л яриа өрнүүлэх зорилготойгоо санан тухайн хүнд сонирхолтой байж болох юуны ч тухай ярьсан болно. Тэр хүн ярих шинжгүй байвал ярих хэрэггүй. Өөр хүнтэй ярьж болно шүү дээ. Еховагаас зориг гуйж залбираарай (Не 2:4; Үй 4:29).
-
Боломжийг хайн үнэнийг гэрчлээрэй. Гэхдээ битгий яарч адгаарай. Ярианыхаа сэдвээс шууд хазайх хэрэггүй. Ярианы сэдвийг өөрчлөх гэж хүчлэх юм бол тухайн хүнд таагүй санагдаад ярихаа больж магадгүй. Үнэнийг ярих боломж олдоогүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Сайн мэдээ ярьж эхэлнэ гэж бодохлоор хэцүү байвал дэлгэрүүлнэ гэсэн зорилгогүйгээр яриа эхэлж сураарай [1-р видеог үзүүлж хэлэлцэнэ].
-
Итгэл үнэмшлийнхээ тухай чин сэтгэлээсээ ярьж, дэлгэрүүлэх боломж гаргахыг хичээгээрэй. Тэгвэл тухайн хүн сонирхон асууж мэдэх юм. Есүс сонирхол татсан юм ярьсан учраас самари эмэгтэй асуулт асуусан. Асуултад нь хариулангаа үнэнийг мэдүүлсэн юм [2-р видеог үзүүлж хэлэлцэнэ. Дараа нь 3-р видеог үзүүлж хэлэлцэнэ].