Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЁОХАН 3, 4

Есүс самари эмэгтэйтэй ярьсан нь

Есүс самари эмэгтэйтэй ярьсан нь

4:6–26, 39–41

Есүс ямар учраас албан бусаар дэлгэрүүлж чадсан бэ?

  • 4:7—Эхлээд уух юм гуйж яриагаа эхэлсэн. Шууд Хаант төрийн тухай ярих юм уу өөрийгөө Мессиа болохыг хэлээгүй

  • 4:9—Самари эмэгтэйг яс үндсээр нь ялгаварлан гадуурхаагүй

  • 4:9, 12—Тэр эмэгтэй маргах янзтай байсан ч Есүс ярианыхаа сэдвээс хазайгаагүй (cf 77 ¶3)

  • 4:10—Амьдралд ойр жишээгээр яриагаа эхэлсэн

  • 4:16–19—Садар самуун явдалтай байсан тэр эмэгтэйтэй хүндэтгэлтэй харьцсан

Албан бусаар дэлгэрүүлэхийн чухлыг энэ түүх хэрхэн харуулдаг вэ?