Есүс юу ч ярьсан, юу ч хийсэн тэнгэрийн Эцгээ алдаршуулдаг байсан. Бурхны мэдээг хүргэж байгааг нь хүмүүс мэдээсэй гэж хүсдэг байсан. Тэрээр Сударт үндэслэн зааж, Судраас эш татдаг байв. Хүмүүс магтвал анхаарлыг нь өөртөө биш, Еховад хандуулдаг байсан. Еховагийн өгсөн ажлыг хийж гүйцэтгэх нь түүний гол зорилго байв (Ёох 17:4).
Бид Есүсийг хэрхэн дуурайх вэ?
-
Библийн хичээл хийх юм уу илтгэл тавихдаа
-
Магтуулсан үедээ
-
Цагаа юунд зарцуулахаа шийдэхдээ