Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Тэвчээртэй хүлээгтүн

Тэвчээртэй хүлээгтүн

Та Бурхны Хаант төрийг ирэхийг хэр удаан хүлээж байна вэ? Хүнд бэрхийг үзэж туулж байгаа ч тэвчээртэй хүлээж байна уу? (Ро 8:25) Христийн зарим дагалдагчийг үзэн яддаг, зүй бусаар харьцдаг, шоронд хорьдог. Бүр амь насанд нь заналхийлдэг. Зарим маань архаг өвчтэй, өндөр насыг насалж байна.

Сорилт тулгарсан ч тэвчээртэй хүлээхэд юу тус болох вэ? Библиэ өдөр бүр уншиж, эргэцүүлэн боддог бол итгэл бэхэжнэ. Найдварынхаа тухай бодох учиртай (2Ко 4:16–18; Ев 12:2). Еховад хандан залбирч агуу хүчийг нь гуйх ёстой (Лу 11:10, 13; Ев 5:7). Хайр халамжтай Эцэг маань биднийг «бүхнийг баяр хөөртэйгөөр тэвчиж тэсвэрлэхэд» тусалдаг (Кол 1:11).

«БИД «ТЭВЧЭЭРТЭЙ ГҮЙХ» ЁСТОЙ—ШАГНАЛ АВНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ» ГЭСЭН ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Амьдралд ямар «санамсаргүй тохиолдол» гарч мэдэх вэ? (Но 9:11, ШЕ)

  • Сорилт тулгарсан үед залбирал хэрхэн туслах вэ?

  • Еховагийн төлөө урьдынх шигээ ихийг хийж чадахгүй байвал яагаад одоо хийж чадах зүйлээ голлон анхаарах ёстой вэ?

  • Шагналаа харж амьдраарай

    Шагналаа авна гэдэгтээ итгэлтэй байхад юу туслах вэ?