Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Ахиц гаргадаггүй суралцагчтай хичээл хийхээ болих

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Ахиц гаргадаггүй суралцагчтай хичээл хийхээ болих

ЯАГААД ЧУХАЛ БЭ? Хүн Еховагийн нэрийг дуудаж байж л аврагдана (Ро 10:13, 14). Гэхдээ бидэнтэй Библийн хичээл хийдэг хүн болгон Еховагийн тогтоосон хэм хэмжээний дагуу амьдрахыг хүсдэг юм биш ээ. Бид Еховагийн таалалд нийцэж амьдрахыг хүсдэг хүмүүст туслахын тулд л үнэт цагаа зориулах учиртай. Библийн хичээл хийгээд нэлээн удсан ч суралцагч тань ахиц гаргахгүй байгаа бол хичээл хийхээ больж, Еховагийн өөртөө болон байгууллага руугаа татаж байгаа хүнийг илүү анхаарах нь ухаалаг хэрэг юм (Ёох 6:44). Хичээл хийж байсан хүн ирээдүйд «Мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатайгаа» харуулбал дахиад дуртайяа хичээл хийж болно (Үй 13:48).

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Үнэн зөв мэдлэгтэй болохыг хүсэж байгаа суралцагчаа магтаарай (1Ти 2:4)

  • Сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхийн чухлыг онцлоорой (Лу 6:46–49)

  • Тариачны тухай Есүсийн жишээг аятайхан ярилцаж, ахиц гаргахад нь юу саад болж байгааг асуугаарай (Мт 13:18–23)

  • Хичээл хийхээ яагаад больж байгаагаа эвтэйхэн тайлбарлаарай

  • Хааяа ирж, урамшуулна, хэрвээ ахиц гаргах юм бол дахиж хичээл хийнэ гэж хэлээрэй

ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Суралцагч ахиц гаргахгүй байгааг харуулсан ярианаас та юу ойлгосон бэ?

  • Амьдралаа өөрчлөх хэрэгтэйг суралцагчдаа дэлгэрүүлэгч хэрхэн ойлгуулсан бэ?

  • Дахиад хичээл хийх боломжтой гэдгийг суралцагчдаа хэрхэн ойлгуулж байна вэ?