Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Захиа бичих

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Захиа бичих

ЯАГААД ЧУХАЛ БЭ? Элч Паулын итгэл нэгтнүүдээ урамшуулж бичсэн 14 захидлын нэг нь 1 Коринт юм. Захиа бичихэд хүн үгээ цэгнэдэг, захиаг хүлээн авсан хүн дахин дахин уншдаг. Хамаатандаа, танилдаа дэлгэрүүлэх нэг сайн арга нь захиа бичих юм. Бас энэ нь бараг тааралддаггүй хүнд гэрчлэх үр дүнтэй арга юм. Жишээлбэл, анх уулзахад сонирхсон хүнтэй дахиж уулзаж чадахгүй байж болох юм. Бас өндөр хамгаалалттай байранд, хашаа хороотой хотхонд, их хол газар амьдардаг хүмүүстэй тэр бүр уулзаж чаддаггүй. Тэгвэл танихгүй хүнд захиа бичихдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Уулзахаараа юу гэж хэлэх байснаа бичээрэй. Захианыхаа эхэнд өөрийгөө танилцуулаад захиаг бичих болсон шалтгаанаа тодорхой бичээрэй. Тухайн хүнийг бодуулах асуулт асуугаад вэб саитаа танилцуулаарай. Тэгээд Библийн онлаин хичээл байдгийг, Библийн хичээл гэрээр заадгийг хэлж, судлахад зориулсан хэвлэл дэх бүлгийн гарчгийг дурдаж болно. Захиандаа нэрийн хуудас, урилга, танилцуулга гэх мэт хэвлэл хавсаргаж болох юм.

  • Товчхон бичээрэй. Захиа тань хэтэрхий урт, нуршуу байвал хүн уншихаас залхаж мэднэ (Захианы загварыг үзнэ үү).

  • Алдаа байгаа эсэхээ, гаргацтай бичсэн эсэхээ шалгаж дахиж уншаарай. Нөхөрсөг, эелдэг боловсон, эерэг өнгө аястай байгаа эсэхийг магадлаарай. Төлбөрөө төлөөд тамга дарсан эсэхийг бас магадлаарай.