Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Библийн хичээл дээрээ видео үзүүлээрэй

Библийн хичээл дээрээ видео үзүүлээрэй

Үзүүлэн таниулах материал хүний анхаарлыг татаж, юмыг ойлгуулдаг, ухаан санаанд тод үлддэг. Хамгийн Агуу Багш Ехова чухал юм заахдаа үзүүлэн таниулах материал үзүүлдэг байсан (Эх 15:5; Ие 18:1–6). Агуу Багш Есүс бас үзүүлэн таниулах материал ашигладаг байсан (Мт 18:2–6; 22:19–21). Сүүлийн жилүүдэд хамгийн үр ашигтай байгаа үзүүлэн таниулах материал нь видео болоод байна. Та Библийн хичээлдээ видео сайн ашигладаг уу?

«Бурхнаас ирсэн сайн мэдээ» товхимлоор хичээл заахад туслах 10 видео гараад байна. Видеоны нэр нь товхимлын тодоор бичсэн асуултуудтай адилхан. Онлаин товхимол дээр видео бүрийн линкийг тохирох хичээл дээр оруулсан байгаа. Бас заах ажлын багажны хайрцагт байдаг судлах хэвлэлүүдээр хийхдээ үзүүлж болох бусад видео бий.

Суралцагч тань ойлгоход амаргүй Библийн сэдвээр ярилцаж байна уу? Эсвэл суралцагчид тань сорилт тулгараад байна уу? jw.org® юм уу JW телевиз®-ээс тэр хүнд тус болох видео хайгаарай. Суралцагчтайгаа хамт үзээд ярилцаж болох юм.

Сар бүр шинэ видео гардаг. Тэдгээр видеог үзэж байхдаа Библийн хичээлдээ хэрхэн ашиглаж болохыг бодоорой.