Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Бурхны олгодог боловсролыг эзэмшицгээе

Бурхны олгодог боловсролыг эзэмшицгээе

ЯАГААД ЧУХАЛ ВЭ? Агуу Багш Ехова хамгийн сайн боловсролыг олгодог. Тэрээр амьдралаа яаж сайжруулахыг маань зааж өгч, ирээдүйн сайхан амьдралд биднийг үнэ төлбөргүй бэлтгэдэг (Ис 11:6–9; 30:20, 21; Ил 22:17). Еховагийн өгдөг боловсролын ачаар бид амь аврах мэдээг хүмүүст түгээх чадвар эзэмшдэг (2Ко 3:5).

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Даруу занг хөгжүүлээрэй (Ду 25:8, 9)

  • Ажлын өдөр болдог цуглааны даалгавар гэх мэт, одоо олгож байгаа Еховагийн боловсролыг сайн эзэмшээрэй

  • Еховад илүү их үйлчлэх зорилго тавиарай (Флп 3:13)

  • Сургуульд сурах шаардлага хангахын тулд юугаа ч зориулахад бэлэн байгаарай (Флп 3:8)

«ЕХОВАГААР ЗААЛГАЖ ИВЭЭЛЭЭР БЯЛХСАН НЬ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд суралцахын тулд зарим дэлгэрүүлэгч ямар ямар саад бэрхшээлийг давсан бэ?

  • Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд юу заадаг вэ?

  • Төгсөгчдөд хурлынхан нь хэрхэн тусалсан бэ?

  • Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд суралцахын тулд ямар ямар шаардлага хангах ёстой вэ? (kr 189)

  • Та Еховагийн өгдөг өөр ямар боловсролыг эзэмших боломжтой вэ?

Бурхны олгодог боловсрол эзэмших нь танд ямар ивээл авчрах вэ?