Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Та дурсах цуглаанд хэрхэн бэлдэх гэж байна вэ?

Та дурсах цуглаанд хэрхэн бэлдэх гэж байна вэ?

Энэ жилээс эхлэн Христийн нас барсныг дурсах цуглаанд бэлдэхэд илүү их цаг гаргах боломж бүрдэж байна. Дурсах цуглаан ажлын өдөр тохиовол тухайн 7 хоногт «Амьдрал, үйл хэрэг» цуглааныг явуулахгүй. Амралтын өдөр тохиовол тухайн 7 хоногт нийтийн илтгэл, «Харуулын цамхаг» судлалын цуглааныг явуулахгүй. Та энэ цагийг хэр сайн ашиглах вэ? I зууныхтай адилаар энэ чухал арга хэмжээнд бэлдэх нь ойлгомжтой (Лу 22:7–13; хү 15/3 х. 1). Гэхдээ энэ арга хэмжээнд бэлдэж хийх юм бид бүгдэд байгаа. Яаж бэлдэх вэ?

  • Дурсах цуглаанд очихын чухлыг эргэцүүлж бодоорой (1Ко 11:23–26)

  • Еховатай хэр дотно байгаагаа залбирч байгаад тунгаан бодоорой (1Ко 11:27–29; 2Ко 13:5)

  • Дурсах цуглаантай холбоотой өгүүллүүдийг уншиж, эргэцүүлээрэй (Ёох 3:16; 15:13)

Зарим дэлгэрүүлэгч «Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь» товхимолд байдаг Библи унших хуваарийн дагуу уншиж эргэцүүлдэг. Зарим нь доор хавсаргасан хүснэгтийн дагуу уншдаг. Дурсах цуглаан болон Ехова Есүс хоёрын илэрхийлсэн хайрын талаар голчлон бичсэн «Харуулын цамхаг» сэтгүүлийн өгүүллүүдийг давтан уншдаг хүмүүс ч бий. Ямар ч аргаар судалсан, Ехова Есүс хоёрыг гэсэн хайр тань улам лавшрах болтугай.