Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ГАЛАТ 4–6

Бидэнд хамаатай «бэлгэдлийн утгатай» үйл явдал

Бидэнд хамаатай «бэлгэдлийн утгатай» үйл явдал

4:24–31

Шинэ гэрээ нь Хуулийн гэрээнээс давуу болохыг харуулахын тулд элч Паул «бэлгэдлийн утгатай» энэ үйл явдлын тухай ярьжээ. Хайр халамжтай Христийн болон түүний хамтран өв залгамжлагчдын удирдлагаар хүн төрөлхтөн нүгэл, төгс бус байдал, зовлон, үхлээс чөлөөлөгдөнө (Ис 25:8, 9).

 

ШИВЭГЧИН ХАГАР

Бурхантай Хуулийн гэрээ байгуулсан Израйлыг төлөөлдөг. Нийслэл нь Иерусалим юм

ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ЭМЭГТЭЙ САРА

Тэнгэрт байдаг Иерусалим, Бурхны байгууллагын тэнгэр дэх хэсэг

ХАГАРЫН «ХҮҮХДҮҮД»

Есүсийг голж, хавчиж байсан (Мосегийн хуулийг сахина гэж амласан) иудейчүүд

САРАГИЙН «ХҮҮХДҮҮД»

Христ ба Христийн 144 000 тослогдсон дагалдагчид

ХУУЛИЙН ГЭРЭЭНД БООЛЧЛОГДДОГ

Мосегийн хууль израйлчуудад нүгэлтэйг нь сануулж байсан

ШИНЭ ГЭРЭЭ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛГОДОГ

Христийн золиосонд итгэдэг хүн Мосегийн хуулийг сахих шаардлагагүй