Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Уян хатан байх

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Уян хатан байх

ЯАГААД ЧУХАЛ ВЭ? Тослогдогсод болон өөр хонинууд хүмүүст «амь өгдөг усыг үнэгүй авахыг» уриалдаг (Ил 22:17). Энэхүү ус нь дуулгавартай хүн төрөлхтнийг нүгэл ба үхлээс чөлөөлөхөөр Еховагийн авсан арга хэмжээг бэлгэддэг. Янз бүрийн зан заншилтай, итгэл үнэмшилтэй хүмүүст «мөнхийн сайн мэдээг» хүргэхийн тулд сонирхлыг нь татах учиртай (Ил 14:6).

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Нутгийнхаа хүмүүст тохирсон сэдэв, Библийн зүйлийг сонгоорой. Хэрэглээд үр дүнтэй байсан оршил үгээ хэлж болно. Ямар сэдвээр ярьж, Библийн ямар зүйл үзүүлэхээр хүмүүс дуртай сонсдог вэ? Хүмүүс сүүлийн үед ямар мэдээний талаар их ярьж байна вэ? Эрэгтэй эсвэл эмэгтэй хүн юу сонирхдог вэ?

  • Танай нутагт хэрхэн мэндчилдэг вэ, тийнхүү мэндчилээрэй (2Ко 6:3, 4)

  • «Заах ажлын багажны хайрцаг» дахь ном хэвлэл, видеогоо сайн мэддэг байгаарай

  • Хэсэгтээ амьдардаг гадаад хүмүүст зориулж, тэдний хэлээр ном хэвлэл татаж аваарай

  • Айлын хүний хэрэгцээнд тохируулж ярианыхаа сэдвийг өөрчлөөрэй (1Ко 9:19–23). Жишээ нь, саяхан айлын хүний хэн нэг нь нас барсныг та мэдсэн бол юу гэж хэлэх вэ?

ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ

  • Дэлгэрүүлэгч эхлээд айлын хүнтэй ямар сэдвээр ярьсан бэ?

  • Айлын хүнд юу тохиолдсон бэ?

  • Ийм үед аль Библийн зүйл тохиромжтой байна вэ? Яагаад?

  • Хэсгийнхээ хүмүүсийн сонирхолд тохируулж ярианыхаа сэдвийг хэрхэн өөрчилж болох вэ?