Еховагийн сайхан зан чанарууд
Мосе Еховагийн зан чанаруудыг сайн ойлгодог байсан учраас израйлчуудад тэвчээртэй хандаж чадсан. Бид ч мөн адил Еховагийн зан чанаруудын тухай мэдлэгээ гүнзгийрүүлбэл итгэл нэгтнүүддээ зөөлөн ханддаг болно.
-
«Өрөвч, нигүүлсэнгүй»: Эцэг эхчүүд хүүхдээ халамжилдгийн адил Ехова үйлчлэгчдээ энхрийлэн хайрлаж, санаа тавьдаг.
-
«Уурлахдаа удаан»: Ехова үйлчлэгчдийнхээ дутагдлыг тэвчин засарч өөрчлөгдөхөд нь цаг хугацаа олгож тэвчээртэйгээ харуулдаг.
-
«Энэрэл хайраар ... бялхам»: Ехова ард түмэнтэйгээ үнэнч хайрын хувиршгүй холбоосыг үүсгэсэн.
БОДОЖ ҮЗЭЭРЭЙ. Еховагийн өрөвч нигүүлсэнгүй зан чанарыг би хэрхэн илэрхийлэх вэ?