Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Охид хөвгүүд ээ, Ехова та нарын хамгийн сайн найз мөн үү?

Охид хөвгүүд ээ, Ехова та нарын хамгийн сайн найз мөн үү?

Найзаас ямар зан чанарыг хүсдэг вэ? Чи түүнээс үнэнч байдал, эелдэг зан, бас уудам сэтгэлийг хүсдэг биз дээ? Ехова бол яг тийм нэгэн (Ег 34:6; Үй 14:17). Чамайг залбирахад тэр сонсоно. Чамд шаардлагатай үед үргэлж тусална (Ду 18:19, 35). Чиний алдааг уучилна (1Ёо 1:9). Ехова бол ийм л сайн найз!

Чи Еховатай хэрхэн найзлаж чадах вэ? Өөрийнх нь Үг Библиэс түүний талаар уншиж мэдээрэй. Түүнд итгэж найдаарай (Ду 62:8; 142:2). Еховагийн хувьд маш чухалд тооцогддог ойлголтуудыг эрхэмлээрэй. Үүнд Хүү, Хаант төр, ирээдүйн амлалт гэх зэрэг орно. Түүний тухай бусдад яриарай (Ху 32:3). Чи Еховатай эв нэгдлээ хөгжүүлбэл тэрбээр үүрд мөнхөд чиний найз байх болно (Ду 73:25, 26, 28).

«ЗАЛУУС АА, ЕХОВА “САЙН ГЭДГИЙГ АМСАЖ ҮЗ”» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Чи Бурханд өөрийгөө зориулж баптисм хүртэхэд яаж бэлдэх вэ?

  • Еховад үйлчлэхэд чинь хурлын ах эгч нар хэрхэн тусалж болох вэ?

  • Еховатай тогтоосон чиний харьцааг дэлгэрүүлэх ажил хэрхэн бэхжүүлэх вэ?

  • Еховатай үүрд мөнхөд найзлах боломжтой!

    Чамд Еховад үйлчлэх ямар боломжууд байна вэ?

  • Чи яагаад Еховаг хайрлаж эрхэмлэдэг вэ?