БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Еховатай тогтоосон харьцаагаа нандигнаарай
Еховагийн Гэрчүүд бол онцгой завшаантай хүмүүс. Бурханд өөрийгөө зориулж баптисм хүртсэн бид Хэмжээгүй эрхт Эзэн Еховатай тогтоосон дотно харьцаагаа гүнзгийрүүлдэг. Ехова Хүүгээрээ дамжуулан биднийг өөр лүүгээ татсан (Ёох 6:44). Тэрбээр бидний залбирлыг сонсдог (Ду 34:15).
Бид Бурхантай тогтоосон нандин харьцаагаа яавал хамгаалж чадах вэ? Нэг арга нь бол израйлчуудын үйлдсэн дараах нүглийг давтахгүй байх юм. Тэд Еховатай гэрээ байгуулсны дараахан алтан тугал хийж шүтээн шүтэгч болсон (Ег 32:7, 8; 1Ко 10:7, 11, 14). Ингэж бодоорой. «Хорхой хүргэм зүйлтэй тулгарахдаа би яадаг вэ? Миний үйлдэл намайг Еховатай тогтоосон харьцаагаа нандигнаж байгааг харуулдаг уу?» Бид тэнгэрийн Эцгээ хайрладаг бол энэ хайр маань түүний үзэн яддаг зүйлсээс зугтахад бидэнд тусална (Ду 97:10).
«ЕХОВАТАЙ ТОГТООСОН ХАРЬЦААГАА ХАМГААЛААРАЙ (КОЛ 3:5)» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Шунал гэж юу вэ?
-
Бид яагаад шунал болон шүтээн шүтэхээс татгалзах ёстой вэ?
-
Завхайрал нь шүтээн шүтэхтэй ямар холбоотой вэ?
-
Ялангуяа, байгууллагад хариуцлагатай үүрэг хүлээдэг хүн ханийнхаа хэрэгцээг анхаарч байх ёстойн учир юу вэ?