Ядуу зүдүүгээсээ болж Еховатай эв найрамдалтай байх завшааныг алдсан хүн Израйлд ганц ч байсангүй. Нэн ядуу израйлчууд ч хамгийн сайныгаа л өгсөн бол тэр өргөлийг нь Ехова хүлээж авдаг байсан. Тэд гурил өргөж болох ч зөвхөн хүндэт зочдод зориулагддаг «сайн гурилыг» Ехова шаардсан (Эх 18:6). Өнөө үед бидний өгч чадах юм нөхцөл байдлаас хамаардаг ч хамгийн сайн «магтаалын тахилаа» өргөвөл Ехова хүлээн авна (Ев 13:15).
Эрүүл мэндийн асуудлаас эсвэл тамиргүйдсэнээс болж өмнөх шигээ их ажиллаж чадахгүй болсон та үүнийг мэдснээр хэрхэн урам зориг орсон бэ?