Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Сэтгүүл өгөхөд бэлэн байцгаая

Сэтгүүл өгөхөд бэлэн байцгаая

2018 оноос хойш нийтэд зориулсан сэтгүүлүүд маань дугаар бүрдээ нэг л сэдвийг хөнддөг болсон. Эдгээр сэтгүүлүүд нь «Заах ажлын багажны хайрцаг»-т ордог. Тиймээс бид дэлгэрүүлэхдээ сэтгүүл ашигладаг. Бас аялахдаа эсвэл дэлгүүр орохдоо хэдийг биедээ авч явж болох юм. Сэтгүүлүүд Библийн хичээл хийхэд зориулагдаагүй ч хүмүүст Бурхны тухай мэдэх хүсэл төрүүлж магадгүй.

Яриа эхэлсний дараа Библийн зүйлийг уншаад тухайн хүний сонирхлыг татах сэдэвтэй сэтгүүл санал болгоорой. Жишээлбэл тэр хүн гэр бүлээ тэжээдэг эсвэл уй гашуу тулгарсан юм уу стресст автсан бол ингэж хэлж болох юм. «Би саяхан энэ талаар сонирхолтой өгүүлэл уншсан. Би танд үзүүлье». Тэр хүн сонирхвол анхны уулзалт байсан ч хэвлэмэл сэтгүүл өгөх юм уу цахим хэлбэрээр явуулж болно. Ном хэвлэл тараах нь бидний гол зорилго биш ч гэсэн сэтгүүл ашигласнаар бид зөв хандлагатай хүнийг олж болох юм (Үй 13:48).

2018

2019

2020

 

Танай хэсгийн хүмүүс ямар сэдвийг сонирхдог вэ?