Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Та Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд суух хүсэлтэй юү?

Та Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд суух хүсэлтэй юү?

Та 23–65 настай бүрэн цагийн үйлчлэгч үү? Та эрүүл чийрэг бөгөөд хаана хэрэгцээ их байна, тэнд үйлчлэх боломжтой юу? Эдгээр асуултад тийм гэж хариулах бол Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд суралцах хүсэлт гаргая гэж бодож байсан уу? Сургуулийн анхны элсэлтээс хойш гэрлэсэн болон ганц бие ах эгч нар мянга мянгаараа хүсэлт гаргасан байгаа. Тэгсэн ч гэлээ бидэнд ганц бие ах нарын хэрэгцээ их байна. Еховагаас түүнд таалагдах гэсэн, бас Хүүг нь дуурайх хүслийг бадрааж өгөөч гэж гуйгаарай (Ду 40:8; Мт 20:28; Ев 10:7). Тэгээд шаардлага хангахын тулд ертөнцийн болон хувийн ажлаа зохицуулах аргаа олоорой.

Энэхүү сургалтыг дуусгаад тэд хаана, ямар аргаар үйлчилдэг вэ? Зарим нь өөр хэлээр ярьдаг газарт томилогддог бол зарим нь хүн ам ихтэй хотод нийтэд дэлгэрүүлэх ажилд оролцдог. Зарим төгсөгч нь явандаа дүүрэг хариуцагчийн орлогчоор, дүүрэг хариуцагчаар, эсвэл миссионероор үйлчилдэг. Еховад үйлчлэх ирээдүйн боломжуудынхаа тухай эргэцүүлэн бодоод та зөнч Исаиаг дуурайж хэлэх үү? «Би энд байна. Намайг явуулаач» (Ис 6:8).

«МИССИОНЕРУУД—УРГАЦ ХУРААДАГ АЖИЛЧИД» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Миссионеруудыг хэрхэн сонгож томилдог вэ?

  • Миссионеруудын хийдэг ажил аль аль талаараа сайшаалтай вэ?

  • Миссионероор үйлчлэхэд ямар ивээл хүртдэг вэ?