Иаков гэрлээд янз бүрийн сорилт бэрхшээлтэй тулгарахаа мэдээгүй. Рахел Леа хоёр өрсөлдөгчид болов (Эх 29:32; 30:1, 8). Хэцүү үед нь ч Ехова хамт байгааг Иаков ойлгосон юм (Эх 30:29, 30, 43). Эцэст нь түүний үр удам Израйл үндэстэн болжээ (Ру 4:11).
Орчин үед гэрлэхээр шийдсэн хүмүүст янз бүрийн бэрхшээл тулгардаг (1Ко 7:28). Гэхдээ тэд Еховад найдаж, Библийн зарчмыг хэрэгжүүлбэл тодорхой хэмжээгээр аз жаргалтай, сайн сайхан амьдарна (Су 3:5, 6; Эф 5:33).