Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Хараагүй хүнд дэлгэрүүлэх

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Хараагүй хүнд дэлгэрүүлэх

ЯАГААД ЧУХАЛ ВЭ? Хараагүй олон хүн танихгүй хүнтэй ярьдаггүй. Тиймээс хараагүй хүмүүст гэрчлэхэд ур чадвар шаардагдана. Ехова хараагүй хүмүүст санаа тавьдаг (Ле 19:14). Хараагүй хүмүүст санаачилга гарган үнэнийг мэдэхэд нь тусалбал Еховаг дуурайж байна гэсэн үг.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Хараагүй хүнийг хайж «олоорой». (Мт 10:11). Таны таньдаг хүмүүсийн дунд хараагүй хүн бий юү? Танай хэсэгт хараагүйчүүдийн сургууль юм уу байгууллага эсвэл тэднийг асардаг газар байдаг уу? Тэнд хэвлэл аваачиж өгөх боломжтой юу?

  • Санаа тавиарай. Нөхөрсөг байж, чин сэтгэлээсээ санаа тавивал тэдэнд амар байх биз ээ. Хүмүүсийн сонирхдог сэдвээр яриа эхлэхийг хичээгээрэй.

  • Еховаг мэдэхэд нь туслаарай. Сайн харж чаддаггүй эсвэл хараагүй хүмүүст зориулж ном хэвлэлийг янз бүрийн форматаар гаргадаг. Ямар форматаар ном хэвлэл авах хүсэлтэй байгааг нь асуугаарай. Ном хэвлэл хариуцагч хараагүй хүмүүсийн захиалсан хэвлэлийг өгч байгаа эсэхийг үйлчлэл хариуцагч магадлах шаардлагатай.