Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Би хэнийг урих вэ?

Би хэнийг урих вэ?

Жил бүр бид хэсгийнхээ хүмүүсийг Дурсах цуглаанд урих гэж их хичээдэг. Тэдний ихэнх нь бидний танихгүй хүмүүс. Бас таньдаг хүмүүсээ ч урих хэрэгтэй. Таньдаг хүнээсээ урилга авсан хүн Дурсах цуглаанд ирэх магадлал өндөр байдаг (yb08 11 ¶3; 14 ¶1). Та хэн хэнийг урих вэ?

  • Хамаатнууд

  • Ажлын хамт олон эсвэл ангийн хүүхдүүд

  • Хөршүүд

  • Давтан уулздаг хүмүүс, хичээл хийж байсан болон одоо хичээл хийж байгаа хүмүүс

Мөн ахлагчид идэвхгүй болсон хүмүүсийг урих учиртай. Таны таньдаг хүн хол амьдардаг бол яах вэ? Түүний ойр хавьд Дурсах цуглаан хаана хэдэн цагт болохыг мэдье гэвэл jw.org дахь нүүр хуудасны БИДНИЙ ТУХАЙ «Дурсах цуглаан» гэсэн дээр дараарай. Энэ жилийн Дурсах цуглаанд бэлдэхдээ хэнийг урихаа бодоод тэднийгээ уриарай.