Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

«Харийн бурхдаа хая»

«Харийн бурхдаа хая»

Шүтээн шүтэхийг хориглосон хууль гараагүй байсан ч Иаков зөвхөн Еховаг л шүтэх ёстойг мэддэг байв (Ег 20:3–5). Еховагийн тушаалаар Бетел рүү буцахдаа Иаков хамт яваа хүмүүстээ харийн бурхдаа хая гэж хэлсэн. Иаков бүх шүтээн болон сахиус болгон зүүж байсан ээмгүүдээ хаядаг (Эх 35:1–4). Иаковын хийсэн зүйлийг Ехова сайшаасан нь эргэлзээгүй.

Орчин үед бид зөвхөн Еховаг шүтдэгээ хэрхэн харуулах вэ? Юуны түрүүнд шүтээн болон ид шидтэй холбоотой бүхнээс зайлсхийх нь чухал. Бас ид шидтэй холбоотой бүхнээсээ салж, үзэж харж, уншиж сонсох зүйлээ сайтар шалгах учиртай. Жишээ нь өөрөөсөө «Миний уншдаг ном, үздэг кинонд цус сорогч, зомби, ер бусын хүчний тухай гардаг уу? Ид шид, хараалыг хал балгүй, зугаатай зүйл мэтээр харуулдаг уу?» гэж асуугаарай. Бид Еховагийн жигшдэг бүхнээс хол байх ёстой (Ду 97:10).

«ДИАВОЛЫГ ЭСЭРГҮҮЦ» ЗОХИОМЖИЙГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Палеса гэдэг суралцагч ямар асуудалтай тулгарсан бэ?

  • Та, таны таньдаг хүн, эсвэл суралцагч тань ид шидтэй холбоотой асуудалтай тулгарсан бол ахлагчдаас тусламж авах нь яагаад ухаалаг вэ?

  • Диаволыг эсэргүүцэж, Бурхантай ойр дотно бол (Яак 4:7, 8)

    Еховагаар хамгаалуулъя гэвэл хүн юунаас салах хэрэгтэй вэ?

  • Палеса ямар шийдэмгий алхам хийсэн бэ?

  • Танай нутагт чөтгөрүүдийн нөлөөнөөс хол байх ямар ямар арга байдаг вэ?