Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Ярианы жишээг хэрэглэх арга

Ярианы жишээг хэрэглэх арга

2018 оны 1-р сараас эхлээд «Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг—Цуглаанаар үзэх материал»-ын нүүр хуудсанд ярианы жишээ гардаг болсон билээ. Яаж хэрэглэх вэ?

Даалгавраа биелүүлэхдээ: Яриа эхлэх асуултыг асууж, Библийн зүйлийг нь уншиж, дараа уулзахдаа хэлэлцэх асуултыг нь асуугаарай. Гэхдээ «Ярианы жишээний видео»-г үг үсэггүй дуурайна гэсэн үг биш ээ. Ямар нөхцөлд, юу гэж хэлж яриа өрнүүлэх, хүнийг яаж бодуулах гэх зэргийг өөрөө шийдэж болно. Мөн «Заах ажлын багажны хайрцаг»-аас хэвлэл өгнө гэж заагаагүй ч гэлээ хэвлэл өгч болох юм.

Дэлгэрүүлэхдээ: Дэлгэрүүлэхдээ юу ярьж, Библийн ямар зүйлийг уншиж болохыг ярианы жишээ хэлж өгдөг. Айлын хүн үнэхээр сонирхоод илүү ихийг мэдэхийг хүсвэл та яриагаа үргэлжлүүлээрэй. Давтан уулзалтын хэсгээс үргэлжлүүлж ярьсан ч болно. Ярианы жишээг өөрчилж, бүр өөр сэдвээр ярьсан ч болно. Өмнөх сарын ярианы жишээгээр яриа өрнүүлж, Библийн зүйлийг нь уншиж өгвөл хэсгийн тань хүмүүс сонирхохоор байна уу? Танай хэсгийн хүмүүс сүүлийн үеийн мэдээ, үйл явдлыг сонирхож байна уу? Ямар ч ярианы жишээг хэрэглэсэн, таны зорилго бол «сайн мэдээний төлөө, сайн мэдээг хүмүүст тунхаглахын тулд ... бүх юмыг хийх» гэдгийг санаарай (1 Ко 9:22, 23).