БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Гэр бүлээ бат бөх байлгах нь
Ехова гэрлэлтийн тангаргийг маш чухалд үздэг. Тэрбээр эхнэр нөхөр хоёрыг нэгэн бие мэт байх ёстой гэж хэлсэн (Мт 19:5, 6). Бурхны ард түмний дунд үлгэр жишээч гэр бүлүүд олон бий. Гэсэн ч төгс гэр бүл гэж байхгүй. Асуудал зайлшгүй гарна. Гэрлэсэн хосуудын хооронд зөрчил үүсэхэд тусдаа амьдрах юм уу салсан нь дээр гэж олон хүн үздэг ч бид тэгж бодох ёсгүй. Гэр бүл болсон Христийн дагалдагчид хэрхэн бат бөх холбоотой байдаг вэ?
Дараах 5 аргыг бодож үзээрэй.
-
Хэн нэгэнтэй сээтгэнэх юм уу хуял тачаал хөдөлгөсөн юм үзэх нь хосуудын харьцааг эвддэг болохоор тийм юмнаас зайлсхийж зүрхээ хамгаалаарай (Мт 5:28; 2 Пе 2:14).
-
Бурхантай илүү дотносож, гэр бүлийн үүргээ биелүүлэх нь түүнд таалагддаг гэдгийг санаж яваарай (Ду 97:10).
-
Үргэлж шинэ хүнийг өмсөн ханийнхаа төлөө жирийн юман дээр ч эелдэг зан гаргаж байгаарай (Кол 3:8–10, 12–14).
-
Бие биеэ хүндэтгэн бодол санаагаа сайтар хуваалцаж байгаарай (Кол 4:6).
-
Ханийн үүргээ биелүүлэхдээ хайрлан энхрийлээрэй (1 Ко 7:3, 4; 10:24).
Христийн дагалдагчид гэрлэлтийг хүндэтгэснээр Еховаг хүндэтгэж байгаагаа харуулдаг.
«БИД “ТЭВЧЭЭРТЭЙ ГҮЙХ” ЁСТОЙ—ТЭМЦЭЭНИЙ ДҮРМИЙГ САХИАРАЙ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Гэр бүлийн амьдрал эхэндээ жаргалтай ч цаашдаа ямар зовлон тохиож болох вэ?
-
Хайр нь хөрсөн хосуудын хувьд Библийн зарчмууд ямар ач тустай вэ?
-
Ехова эхнэр нөхрүүдэд зориулан ямар дүрэм тогтоосон бэ?
-
Гэр бүлийн амьдралаа жаргалтай байлгахын тулд эхнэр нөхрүүд яах ёстой вэ?