БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Бурхан болон Христийн олгож буй ирээдүйн эрх чөлөө
Та өдөр бүр юутай тэмцдэг вэ? Та олон үүрэг хариуцлагатай өрхийн тэргүүн үү? Эсвэл гэр бүлээ тэжээх гэж зүдэрч байгаа ганц бие эцэг эх үү? Сургуульдаа үе тэнгийнхэндээ дарамтлуулдаг залуу хүүхэд үү? Эрүүл мэндийн асуудалтай нэгэн эсвэл өтөлж яваа өндөр настан уу? Хүн бүр ямар нэгэн асуудалтай. Христийн олон дагалдагч нэгэн зэрэг хэд хэдэн сорилттой тулгардаг. Гэхдээ бид эдгээр зовлон зүдүүрээс удахгүй ангижирна гэдгээ мэддэг (2 Ко 4:16–18).
Тэр цаг болтол Ехова бидний зовлонг ойлгодгийг бас үнэнч байдал, тэвчээрийг маань үнэлэн арвин ихээр ивээнэ гэдгийг санаад бид тайван байж чаддаг (Ие 29:11, 12). Есүс бас бидэнд санаа тавьдаг. Бид Христийн дагалдагчдын үүргээ биелүүлж байгаа цагт түүний «Би та нартай ... хамт байх болно» гэсэн амлалтад найдаж болно (Мт 28:20). Бид ирээдүйд Бурхны Хаант төрийн олгох эрх чөлөөний талаар эргэцүүлэн бодоход бидний найдвар бэхжиж өнөөгийн зовлон бэрхшээлийг давах хүчийг олж авдаг (Ро 8:19–21).
«ШУУРГА ОЙРТОХ ТУСАМ ЕСҮСЭЭС ХАРААГАА САЛГАХГҮЙ БАЙЯ—ИРЭЭДҮЙД ХҮРТЭХ ИВЭЭЛ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Хүн төрөлхтөн Бурхнаас хэрхэн хөндийрч ямар үр дүнд хүрсэн бэ?
-
Еховад үнэнч хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байна вэ?
-
Энэ сайхан ирээдүйн боломж хэрхэн бүрдсэн бэ?
-
Та шинэ ертөнцөд ямар ивээл хүртэхийг тэсэн ядан хүлээж байна вэ?