Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Эцэг эхчүүд ээ, хүүхдүүддээ зайлшгүй мэдэх ёстой юмыг заагаарай

Эцэг эхчүүд ээ, хүүхдүүддээ зайлшгүй мэдэх ёстой юмыг заагаарай

Бидний амьдарч байгаа ертөнц мууг сайнаар, сайныг муугаар харуулдаг (Ис 5:20). Харамсалтай нь зарим хүн Еховагийн үзэн яддаг юмыг хийдэг. Тэр дундаа ижил хүйстэнтэйгээ явалддаг. Сургуулийн найзууд эсвэл өөр хэн нэгэн бидний хайртай хүүхдүүдийг хуурч уруу татаж магадгүй. Иймэрхүү сорилтыг давахад хүүхдээ бэлдэх ямар боломж байна вэ?

Хүүхдүүдээ Еховагийн тогтоосон хэм хэмжээний талаар мэдлэгтэй болгоорой (Ле 18:3). Библид бэлгийн харьцааны талаар юу гэж заадгийг хүүхдүүдтэйгээ насанд нь тохируулан ярилцаж байгаарай (Ху 6:7). Ингэж бодоорой. «Зөвхөн ямар хүмүүс бие биеэ илж таалж, энхрийлж болдгийг, бас ил задгай, бариу хувцаслахын аюулыг би хүүхдэдээ заасан уу? Усанд орох юм уу хувцсаа солих үед нүцгэн биеийг нь хүмүүс харах ёсгүйг тайлбарлаж өгсөн үү? Хэн нэгэн порно үзүүлэх юм уу Еховагийн буруушаадаг юмыг хийхийг гуйхад хүүхэд маань эсэргүүцэхэд бэлтгэлтэй юу?» Урьдчилан мэдсэн байвал аюулаас зайлсхийж чадна (Су 27:12; Но 7:12). Та хүүхдүүдээ сургаж байгаа гэдэг нь Еховагийн өгсөн нандин бэлгийг хайрлаж байна гэсэн үг (Ду 127:3).

«БАТ БӨХ АЙЛ ГЭРИЙГ БОСГОГТУН—ҮР ХҮҮХДЭЭ “БУЗАР МУУГААС” ХАМГААЛААРАЙ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Зарим хүн хүүхэдтэйгээ сексийн талаар яагаад ярьдаггүй вэ?

  • Эцэг эхчүүд яагаад «Еховагийн зааж сургасны дагуу» хүүхдүүдээ сургах ёстой вэ? (Эф 6:4)

  • Мэдлэг бол хамгаалалт

    Еховагийн байгууллага эцэг эхчүүдэд хүүхдүүддээ сексийн талаар заахад яаж тусалдаг вэ? (хц19.05 х. 12 хавсралт)

  • Бэрхшээл тулгарахаас өмнө хүүхдүүдтэйгээ байнга ярилцаж байх нь яагаад чухал вэ?