БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Еховад үйлчлэх шийдвэр гаргагтун
Гэрч аав ээжтэй залуу дэлгэрүүлэгчид болон Библийн суралцагчид аа, та нар баптисм хүртэх зорилготой юу? Яагаад баптисм руу тэмүүлэх хэрэгтэй вэ? Өөрийгөө зориулж баптисм хүртвэл Еховатай онцгой харьцаатай болно (Ду 91:1). Бас аврагдахад хэрэгтэй (1 Пе 3:21). Энэ зорилгоо биелүүлэхийн тулд юу юу хийх хэрэгтэй вэ?
Үнэнийг олсон гэдгээ өөртөө нотлоорой. Эргэлзээ төрүүлэх асуулт гарч ирвэл бие даан судалгаа хийгээрэй (Ро 12:2). Өөрийнхөө юуг өөрчлөх хэрэгтэйг мэдэж аваад Еховад таалагдахын тулд өөрийгөө засаарай (Су 27:11; Эф 4:23, 24). Бурхнаас тусламж авахын тулд байнга залбирч байгаарай. Ехова өөрийг чинь агуу хүчээрээ дэмжиж хүчтэй болгоно гэдэгт бат итгээрэй (1 Пе 5:10, 11). Та нарын гаргах хичээл зүтгэл үр өгөөжөө заавал өгнө. Еховад үйлчлэх нь амьдралын хамгийн сайн арга зам! (Ду 16:11)
«БАПТИСМД ХҮРЭХ ЗАМ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Баптисм хүртэхийн тулд зарим хүн ямар саадыг давсан бэ?
-
Еховад өөрийгөө зориулахын тулд бат итгэл хэрэгтэй. Яаж тийм итгэлтэй болох вэ?
-
Баптисм хүртэхэд шаардлагатай алхмуудыг хийхэд зарим хүнд юу түлхэц болсон бэ?
-
Еховад үйлчлэхээр шийдсэн хүмүүс ямар ивээл хүртдэг вэ?
-
Бурханд өөрийгөө зориулах болон баптисм хүртэнэ гэдэг нь ямар утга учиртай вэ?