Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Дэлгэрүүлэх ажлын цуглааныг үр өгөөжтэй болгоход тустай зөвлөмж

Дэлгэрүүлэх ажлын цуглааныг үр өгөөжтэй болгоход тустай зөвлөмж

Сайн юм хийдэг, хайрладаг болоход нь бие биедээ туслах боломжийг Ехова дэлгэрүүлэх ажлын цуглаанаар ч олгодог (Ев 10:24, 25). Энэ цуглааныг 5–7 минутад амжуулж хийх хэрэгтэй. Энэ хугацаанд багтааж дэлгэрүүлэгчдийг хуваарилж, хэсэг өгч, залбирна (Хурлын цуглааны дараа дэлгэрүүлэх ажлын цуглаан хийх бол бүр товч хийнэ). Хөтлөгч тухайн өдөр дэлгэрүүлэгчдэд хэрэг болох юмыг бэлдэх ёстой. Жишээлбэл ихэнх дэлгэрүүлэгч ажлын өдрүүдээр дэлгэрүүлээгүй бол хагас сайн өдрийн цуглаан дээр айлын хүнтэй яаж ярилцахыг хэлэлцэх нь тустай байж болох юм. Өөр юуны тухай ярилцвал сайн бэ?

  • «Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг—Цуглаанаар үзэх материал»-д гардаг ярианы жишээ

  • Мэдээ юм уу сүүлийн үед болсон явдлыг дурдан яриа эхлүүлэх арга

  • Айлын хүн юу гэж татгалздаг, хариуд нь юу гэж хэлэх

  • Бурхангүй үзэлтэй, эволюцийн онолд итгэдэг, өөр хэлтэй, эсвэл дэлгэрүүлэгчдийн сайн мэддэггүй шашин шүтдэг хүнтэй яаж ярилцах

  • jw.org вэб сайт, JW Library® апп, эсвэл «Шинэ ертөнц орчуулга»-ын нэмэлт материалыг яаж ашиглах

  • «Заах ажлын багажийн хайрцаг» дахь материалыг хэрхэн ашиглах

  • Утсаар ярих, захиа бичих, нийтэд дэлгэрүүлэх, давтан уулзалт хийх, Библийн хичээл заахад тус болох санаа

  • Яаж аюулгүй байдлыг хангах, уян хатан байх, биеэ зөв авч явах, өөдрөг байх

  • «Унших, зааж сургахыг анхаарч байгаарай» товхимлын хичээл эсвэл видео

  • Хамт дэлгэрүүлж байгаа хүндээ яаж урам хайрлах, туслах

  • Дэлгэрүүлэх ажилтай холбоотой Библийн зүйл юм уу урам сэргээм болсон явдал