Skip to content

Гарчиг руу орох

Петр Ёохан хоёр МЭ 33 оны Дээгүүр өнгөрөх баярт зориулж дээд давхрын өрөө бэлдэж байна.

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Та дурсах цуглаанд бэлдэж байна уу?

Та дурсах цуглаанд бэлдэж байна уу?

Есүсийн сүүлчийн удаа тэмдэглэсэн Дээгүүр өнгөрөх баяр ач холбогдол бүхий байлаа. Тэрбээр удахгүй нас барахаа мэдэж байсан болохоор шавь нартайгаа баярын зоогийг барихдаа Эзний оройн зоог гэх шинэ арга хэмжээг заахаар төлөвлөж байсан. Тийм учраас Петр Ёохан хоёрыг өрөө бэлдүүлэхээр явуулсан (Лу 22:7–13; нүүр хуудасны зургийг үзээрэй). Иймээс бид ч гэсэн 3 сарын 27-нд болох дурсах цуглаанд сайтар бэлдэх учиртай. Хурлууд аль хэдийн илтгэгчээ сонгоод бэлгэдлийн идээ болон бусад ажлаа зохицуулсан байх. Харин бид хувь хүний хувиар дурсах цуглаанд яаж бэлдэх вэ?

Зүрхээ бэлдээрэй. «Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь» товхимолд байгаа хуваарийн дагуу Библиэ уншиж эргэцүүлэн бодоорой. «Бурхны Үгийг судлах хөтөч» дээр хуваарь илүү дэлгэрэнгүй бичээстэй байгаа (Бас 2020 оны 4-р сарын «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ыг үзээрэй). Мөн гэр бүлийн хичээлээр золиосны ач холбогдлын талаар үзэхэд «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг» бас «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах»-аас тохирсон материалыг олж болно.

Хүмүүсийг уриарай. Дурсах цуглаанд урих аянд чадлынхаа хэрээр оролцоорой. Давтан уулзалт, хуучин суралцагч, танил тал, хамаатан садан гээд хэнийгээ урихыг эргэцүүлэн бодоорой. Идэвхгүй болсон дэлгэрүүлэгчдийг ахлагчид заавал урих ёстой. Таны урьсан хүн танай хэсэгт амьдардаггүй бол түүний амьдардаг газар дурсах цуглаан хаана, хэдэн цагаас болохыг jw.org вэб сайтаас мэдэж болно. Нүүр хуудсанд БИДНИЙ ТУХАЙ гарчгийг сонгоод «Дурсах цуглаан»-ыг дараарай.

Өөр ямар бэлтгэл хийх вэ?